CRI Монгол радио
Дайн ба хориг арга хэмжээнээс АНУ ашиг хүртэж байна
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 6-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дайн, хориг арга хэмжээ нь Европт дүрвэгсэд, хөрөнгийн гадагш урсгал, эрчим хүчний хомсдолыг буй болгож байна. АНУ нь харин эмх замбараагүй байдлаас ашиг хүртэж, их хэмжээний мөнгө цуглуулах боломжийг олжээ.
Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын Ардын их сургуулийн Чуняны Санхүү судлалын хүрээлэнгээс АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цогцоор нь нэмэгдүүлж байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд нэмэргүй мөртлөө дэлхийн инфляци, нийлүүлэлтийн сүлжээний цочролд хүргэж, эдийн засгийн сэргэлт удааширч байна гэж мэдэгджээ.
Жао Лижянь хэлэхдээ, 2014 оноос 2022 оны 4-р сарын 1 хүртэлх 8 жилийн хугацаанд АНУ тэргүүтэй улс орнууд Оросын эсрэг 8068 хориг арга хэмжээ авч, Орос нь Иран улсыг гүйцэж дэлхийд хамгийн их хориг арга хэмжээ амсаж буй орон болсныг тайланд онцолжээ. Үүний дотор 2-р сарын 22-ноос хойш 5314 хориг арга хэмжээг шинээр авч байгаа юм.