CRI Монгол радио
3-р сард CPI өмнөх оны мөн үеэс 1.5%-иар өсжээ
Үндэсний статистикийн газраас 11-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 3-р сард бүх Хятадын хэрэглээний үнийн индекс өмнөх оныхоос 1.5%-иар өсч, өссөн хэмжээ нь 2-р сарынхаас 0.6 нэгжээр илүү байна. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх дундаж хэмжээгээр, CPI өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн газрын ахлах статистикч Дун Лижуань хэлэхдээ, “Гуравдугаар сард, тахлын дотоод тархалт болон олон улсын түүхий эд, хөдөө аж ауйн бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр, CPI өмнөх сарынхтай ойролцоо байж, өмнөх оны мөн үеийнхээс зохих хэмжээгээр өссөн байна” гэжээ.
Статистик мэдээнд харуулснаар, гуравдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буурч, буурсан хэмжээ нь өмнөх сараас 2.4 нэгжээр хумигдсан байна.
Гуравдугаар сард, хүнсний бус барааны үнэ өмнөх оны мөн үеэс 2.2%-иар өссөж, өссөн хэмжээ нь өмнөх сараас 0.1 нэгжээр илүү байна.