CRI Монгол радио
Шахбаз Шариф Пакистаны шинэ ерөнхий сайд болов
Орон нутгийн цагаар 11-нд Пакистаны парламент хуралдан шинэ ерөнхий сайдын сонгууль хийж, Пакистаны Гадаад харилцааны сайд Куреши сонгуульд оролцохоос татгалзсан тул санал хураалт явуулах шаардлагагүйгээр сөрөг хүчний эвслээс нэр дэвшсэн Пакистаны Лалын холбооны (Шарифийн бүлэг)-ийн дарга Шахбаз Шариф Пакистан улсын шинэ ерөнхий сайд болжээ.
Мөн өдөр Пакистаны Шударга ёсны хөдөлгөөн намын парламент дахь гишүүд нийтээрээ огцорсон байна.