CRI Монгол радио

ЕХ-ны гадаад хэргийн сайдын нарын хурал тохиролцоонд хүрч чадсангүй

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, Австрийн канцлер Карл Нехаммер 11-д ОХУ-д айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч В. Путинтай уулзжээ. Мөн өдөр болсон Европын Холбооны гадаад хэргийн сайдын нарын хурал Оросын нефть, байгалийн хийн экспортод хориг тавих тухай ярилцаад ямар ч тохиролцоонд хүрч чадсангүй.

Карл Нехаммер В.Путинтай уулзсаны дараа бичгээр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Путинтай хийсэн уулзалт маш шууд, нээлттэй, хүнд болсон гэжээ. Тэрээр Путинд хамгийн чухал мэдээлэл өгч, дайнд ялагч гэж байдаггүй тул дайныг дуусгах хэрэгтэй гэсэн болно. Карл Нехаммер хэлэхдээ, миний Москвад хийсэн айлчлал “найрсаг айлчлал” биш, Европын Холбоо ОХУ-д хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гэж Путинд тодорхой уламжилсан гэжээ.

 

Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Жозеп Боррель 11-нд хэлэхдээ, мөн өдөр болсон Европын Холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайдын нарын хурал Оросын эрчим хүчний экспортод хориг тавих тухай ямар ч тохиролцоонд хүрч чадсангүй. Европын Холбоо холбогдох хориг арга хэмжээ хэрэгжүүлж Оросын эдийн засагт нөлөөлөх тухай үргэлжлэн ярилцах болно гэжээ. Жозеп Боррель хэлэхдээ, Европын холбооны зарим гишүүн орнууд ОХУ-ын эрчим хүчийг ихээр ашиглаж байдаг, хориг арга хэмжээ нь гишүүн орнуудын хооронд адил бус нөлөө авчрах болно. Иймээс Европын холбоо хориг арга хэмжээ авах шийдвэр гаргахдаа эв нэгтэй байх хэрэгтэй гэжээ. Тэрээр бас Европын холбоо Украйнд дахин 500 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэх болно. Гэвч гишүүн орнуудын парламент болон Европын парламентын зөвшөөрлийг авах шаардлагатай гэжээ.

Exit mobile version