CRI Монгол радио
Жо Байденыг дэмжих хэмжээ сонгуулиас хойших хамгийн доод цэгт хүрчээ
Орон нутгийн цагаар 4-р сарын 10-нд АНУ-д саяхан хийсэн санал асуулгын дүнг нийтэлжээ. Үүнээс үзэхэд, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг дэмжих хэмжээ 4-р сарын эхээр 42% болон буурч, түүнийг сонгогдсоноос хойших хамгийн доод цэг болжээ.
Орон нутгийн цагаар 4-р сарын 5-8-ны хооронд Америкийн CBS болон Олон нийтийн санал асуулгын сүлжээ хамтран 2062 насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулсны дүнд, судалгаанд оролцогчдын 69 хувь нь инфляцийг зохицуулах Жо Байдены арга барилыг дэмжихгүй байсан бол 63 хувь нь эдийн засгийн ерөнхий асуудлуудыг зохицуулж буй байдалд сэтгэл ханамжгүй байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 66 хувь нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амьжиргааны зарим зардлаа хасахаас өөр аргагүйд хүрсэн гэж хариулжээ. Зөвхөн 8% нь үнийн өсөлт амьдралд нь нөлөөлөхгүй гэж үзсэн байна.