CRI Монгол радио
АНУ Украйны биологийн төслийг 1.5 тэрбум ам доллараар санхүүжүүлжээ
ОХУ-ын “Sputnik” агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дэд дарга К.И.Косачёв саяхан хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд АНУ Украйны олон улсын биологийн төсөлд 1.5 тэрбум ам долларын санхүүжилт олгосон гэжээ. Тэрээр хэлэхдээ, ОХУ-ын олсон материалд ОХУ-ын хилийн ойролцоо байрладаг Украйны биологийн лабораторид биологийн зэвсгийн эд ангийг судлан бүтээж байна гэжээ.
К.И.Косачёв хэлэхдээ, эдгээр төслийн хөрөнгө мөнгө АНУ-ын батлан хамгаалах яамны “Украйны аюулт нян тээгчийн заналхийлэлээс зайлсхийх” төсөлд хамрагдаж, Украйны шинжлэх ухаан технологийн төвөөр дамжин санхүүжүүлж байдаг. Уг төслийг 2024 он хүртэл төлөвлөж, Америкийн нэг компани гүйцэтгэгч болсон байна гэжээ.