CRI Монгол радио

НАТО бол хүйтэн дайнаас үлдэж хоцорсон зүйл

Нийтэлсэн

4-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь хэлэхдээ: Сүүлийн хэсэг хугацаанд, олон улсын зүтгэлтнүүд Орос Украины нөхцөл байдлын талаар зөв зүйтэй дуу хоолойг хүргэсээр буйг бид сонссоор байна, тэдний Украины асуудлаарх түүхийн ерөнхий ойлголт болон одоогийн нөхцөл байдлыг санаачлагчдын талаар тунгаан бодож байгааг нь чухалчлан үзэх ёстой гэв.

Жао Ли Жянь хэлэхдээ: Украины хямрал дэгдсэнээс хойш Хятадын тал эвлэрүүлэх, хэлэлцээ хийхийг нь дэмжихийн тулд чармайж, нөхцөл байдлыг намжаахад эерэг хүчин чармайлтыг гарган, хамтын, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой байх аюулгүйн үзэл баримтлалыг санаачилсан юм. НАТО нь хүйтэн дайнаас үлдэж хоцорсон зүйл учраас чиг хандлагын дагуу өөрчлөгдөж, энх тайван хөгжил хийгээд хамтын ажиллагааны эрин цагийн урсгалыг дагаж, бодит үйл ажиллагаагаараа бүс нутаг, дэлхийн энх тайван болон тогвортой байдлыг ахиулах нь зүйтэй гэв.

Exit mobile version