CRI Монгол радио
Орос-Украины мөргөлдөөн дэлхийн худалдааны өсөлтийг огцом бууруулж магадгүй
Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн Худалдааны Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар 11-ний өдөр тайлан нийтэлж, Орос-Украины мөргөлдөөн дэлхийн эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлж, 2022 онд дэлхийн худалдааны өсөлт өмнөх төсөөллөөс бараг тал хувиар буурахад хүргэж болзошгүй гэжээ.
Тус тайланд Орос-Украины мөргөлдөөний улмаас дэлхийн худалдааны өсөлт энэ онд 2.4%-3% хүртэл буурч магадгүй гэж төсөөлсөн бол өнгөрсөн оны 10-р сард тус байгууллага дэлхийн худалдааны өсөлтийн хурдыг 4.7%-д хүрч болзошгүй гэж таамаглаж байсан юм.
Мөн тайланд Орос-Украины мөргөлдөөн энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.7-1.3 нэгжээр бууруулж, 3.1-3.7 хувь хүртэл бууруулна гэж төсөөлж байна.
Орос-Украины мөргөлдөөн нь дэлхийн хэмжээнд хүнс, эрчим хүчний үнийг өсгөж, Орос, Украины бүтээгдэхүүний экспортод саад учруулсан гэж тайланд мөн үзэж байна.