CRI Монгол радио
Ажилтнаа татах асуудлыг улс төржүүлж буйг эрс эсэргүүцэж байна
Америкийн тал Шанхай дахь ерөнхий консулын газрын холбогдох хүмүүсээ татахад холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь 12-нд хэлэхдээ: ажилтнуудаа татах асуудлыг Америкийн тал улс төржүүлж, арга хэрэгсэл болгож буйд Хятадын тал маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Америкийн талтай төв чангаар харьцсан юм. Хятадын талын цар тахлын халдварын сэргийлэлтийн бодлогыг дайрахаа Америкийн тал нэн даруй зогсоож, цар тахлыг ашиглан улс төрийн явуулга хийхээ больж, Хятад улсыг гүтгэн харлуулахаа зогсоох ёстой гэв.
Жао Ли Жянь хэлэхдээ: Хятадын талын цар тахлын сэргийлэлтийн бодлого бол шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд үр дүнтэй. Шанхай зэрэг газрууд шинэ ээлжийн халдварыг ялан давна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна, Шанхайд байгаа АНУ-ын зэрэг маш олон гадаад орнуудын иргэд ч Шанхай хотын ард түмэнтэй эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж байна гэжээ.