CRI Монгол радио

Ши Жиньпин Янпүгийн эдийн засгийн бүстэй танилцлаа

Нийтэлсэн

12-нд Хайнань мужид ажиллаж буй Хятадын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хайнань мужийн Данжөү хотын Янпүгийн эдийн засгийн бүсэд очиж, ажил байдалтай танилцав.

Янпүгийн эдийн засгийн бүс бол гадаадын хөрөнгө оруулагчдын төвлөрсөн, баталгаат бүсийн бодлого баримталж буй Хятадын үндэсний хэмжээний эдийн засгийн анхны бүс юм. 2021 онд тус бүсийн ДНБ 43.66 тэрбум юаньд хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 34.2%-иар өссөн байна. Янпү боомт нь Хятадын дотоодын далай дагуу бүс нутаг болон Зүүн Өмнөд Азийн орнуудын томоохон боомтуудыг хамарсан гадаад дотоодын худалдааны 39 тээврийн шугамыг нээжээ.

Exit mobile version