CRI Монгол радио
Америкийн CPI-ийн өсөлт нь дээд цэгтээ хүрэв
Синьхуа агентлагийн мэдээ, 12-нд, Америкийн Хөдөлмөрийн Яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 3-р сард Америкийн хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 1.2 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийн хэмжээ нь 1981 оны 12-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Тоо бүртгэлээс үзвэл, Америкийн 3-р сарын CPI-ийн өмнө сартай болон өргөнсөн жилтэй харьцуулсан өсөлт нь бүгд илэрхий өндөр гарсан нь Америкийн нифляцийн нөхцөл байдал хүндэрч буйг харуулж байна. 3-р сард Орос-Украины мөргөлдөөн, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэрэг хүчин зүйлээс шалтгаалан эрчим хүч, орон сууц, хүнсний үнэ бүгд мэдэгдэхүйц өсжээ.
Хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөөс бусад CPI-ийн өсөлт өмнө сарынхаас 0.3 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.5 хувиар өссөн нь 1982 оны 8-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Н.Пүрэвжав