CRI Монгол радио

Экспорт, импортын хэмжээ 16.7 хувиар өсөв

Нийтэлсэн

4-р сарын 13-ны үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийж, Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик, судалгааны газрын дарга Ли Күйвэнь 2022 оны эхний улирлын экспорт, импортын байдлын талаар танилцуулав.

Гаалийн статистикийн мэдээгээр, энэ оны эхний улиралд Хятад улс “Бүс ба зам” дагуу орнуудад хийсэн экспорт, импортын хэмжээ 2.98 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар өссөн байна. Үүнд экспортын хэмжээ 1.64 их наяд юаньд хүрч, 16.2 хувиар, импортын хэмжээ 1.29 их наяд юаньд хүрч, 17.4 хувиар өссөн байна.

Exit mobile version