CRI Монгол радио

Пакистаны засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилав

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Пакистаны шинэ ерөнхий сайд Шабаз Шариф 12-ны өдөр хэлэхдээ, Пакистаны шинэ засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчлах болно гэжээ.

Шабаз Шариф мөн өдөр Исламабад дахь Ерөнхий сайдын ордонд Хятадаас Пакистанд суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Пан Чуньшюэтэй уулзаж, Пакистан Хятадын найрамдал хоёр ард түмний зүрх сэтгэлд гүн шингэж, хэзээд ч эвдрэшгүй юм. Пакистан Хятадыг өөрийн хамгийн дотнын найз гэж үздэг бөгөөд Хятадын ард түмэнтэй байх найрамдалт харилцаагаа эрхэмлэдэг. Пакистан, Хятад хоёр бие биенээ дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн түүхтэй, хоёр орны харилцааг улс орнуудын харилцааны үлгэр жишээ гэж үзэж болно. Хятадын удирдагчдын анхаарал халамжаар Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт тасралтгүй урагшилж, баялаг үр дүнд хүрч байна.

Шабаз Шариф хэлэхдээ, Пакистаны шинэ засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, боловсрол, ядуурлыг бууруулах болон бусад салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна.

Exit mobile version