CRI Монгол радио
Цөмийн бохир усыг далайд цутгах шийдвэрийг эсэргүүцэж байна
4-р сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Фукушимагийн цөмийн бохир усыг далай руу цутгах тухай Японы засгийн газрын ганц талын шийдвэрт бид анхаарал хандуулж, эрс эсэргүүцэж байна гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, цөмийн бохир усыг далай руу цутгасны улмаас далай тэнгисийн экологийн орчин, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг үл тоомсорлож болохгүй. Японы талын одоогоор хийх ёстой ажил бол цөмийн бохир усыг далайд цутгах буруу шийдвэрээ зөвтгөхийн тулд шалтаг хайх биш, харин олон улсын хамтын нийгэмлэгийн зүй ёсны анхаарал хандуулж буй асуудлыг чухалчлан үзэж, хүлээх ёстой үүрэг хариуцлагаа биелүүлэн, асуудлыг нээлттэй, ил тод, шинжлэх ухаанч, аюулгүйн замаар цөмийн бохир усыг зохицуулах ёстой. Хариуцлагаа ухамсарлан, хөрш орнуудыг оролцуулсан холбогдох талууд, олон улсын байгууллагуудтай гүйцэд зөвшилцөж, эв зүйтэй зохицуулах арга зам хайхыг Японы талаас шаардаж байна. Үүнээс өмнө Японы тал зөвшөөрөлгүйгээр цөмийн бохир усыг далай руу цутгах ажлыг эхлүүлж болохгүй юм гэжээ.