CRI Монгол радио
Хүнсний аюулгүй байдлын асуудлаар яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна
Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, Дэлхийн Худалдааны Байгууллагын тэргүүн нар 13-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийж, хүнсний аюулгүй байдлын асуудлаар яаралтай арга хэмжээ авч, хүнсний үнийн өсөлт, нийлүүлэлтийн хомсдолыг зохичуулахыг талуудад уриалав.
Хамтарсан мэдэгдэлд, хямрал улам хурцдаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал гурав дахь жилдээ орж, Орос-Украины мөргөлдөөн нь байдлыг улам даамжруулж байна. Уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлууд дэлхийн орнуудын ард түмэнд хор хөнөөл учруулсаар байна. Үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн хомсдол нь дэлхийн орнуудын айл өрхүүдэд дарамт болж, олон сая хүнийг ядууралд оруулж байна.
Мэдэгдэлд онцлон тэмдэглэснээр, хамгийн ядуу орнуудын хүнсний импортын хэрэглээ нь тэдний хэрэглээний ихээхэн хувийг эзэлдэг тул хамгийн их заналхийлж байна.
Яаралтай хүнсний хангамж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, худалдааг нээлттэй болгоход нэгдэн ажиллаж, эмзэг орнуудад яаралтай дэмжлэг үзүүлэхийг мэдэгдэлд олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав. Мэдэгдэлд мөн бүх улс орнууд худалдаагаа нээлттэй байлгаж, хязгаарлалтын арга хэмжээ авахаас зайлсхийн, НҮБ-ын хүнсний хөтөлбөрөөс худалдан авч буй хүмүүнлэгийн хүнсний бүтээгдэхүүнд экспортын хязгаарлалт тавихгүй байхыг уриалав. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийг яаралтай санхүүжилт, тэр дундаа буцалтгүй тусламжаар хангахад туслахыг уриалав.