CRI Монгол радио

Хятадын импорт экспортын үзэсгэлэн нээгдлээ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, 4-р сарын 15-нд Хятадын импорт экспортын 130-р үзэсгэлэн яармаг цахим хэлбэрээр нээгдэж, “Гадаад дотоодын хос эргэлтийг холбох” уриан дор 10 хоног үргэлжлэх болно. Үзэсгэлэнд гадаад дотоодын 25.5 мянган аж ахуйн нэгж бүртгүүлж, 220 гаруй улс орон, бүс нутгийн худалдан авагчид цахимаар оролцож байна.

Үзэсгэлэнгийн хэвлэлийн төлөөлөгч, Хятадын Гадаад худалдааны төвийн орлогч захирал Шү Бин хэлэхдээ, энэ жилийн үзэсгэлэнгийн цар хүрээ тогтвортой байж, 50 үзэсгэлэнгийн бүсэд 16 нэр төрлийн 2.9 сая гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж, үүнд 900 мянга гаруй шинэ бүтээгдэхүүн, 480 мянга гаруй ногоон, байгальд ээлтэй бүтээгдэхүүн багтсан нь шинэ дээд амжилт тогтоосон гэжээ.

Тус үзэсгэлэн нь дижиталчлал болон худалдааны уялдаа холбоог дээшлүүлэн, цахим платформ, ханган нийлүүлэлт болон худалдан авалтыг холбох үйлчилгээ, хил дамнасан цахим худалдаа гэсэн хэсэг ажиллуулж байна. Мөн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг, агаарын тээвэр зэрэг шинэ үйлчилгээ, хил дамнасан цахим худалдаа, хилийн чанад дахь агуулах зэрэг худалдааны шинэ хэлбэрийг нэвтрүүлж байна.

Н.Пүрэвжав

Exit mobile version