CRI Монгол радио
Хятадад хэн нэгтэй сөргөлдөх эсвэл хэн нэгийг орлох сонирхол алга
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс саяхан үүрэгт ажлынхаа хугацаанд олон нийтэд хандан хийсэн анхны илтгэлдээ, Хятад улс бол амбицтай, чадавхаараа дутахгүй хүчирхэг өрсөлдөгч, олон салбарт АНУ-ыг давж гарахыг оролдож байгаа бөгөөд Америкийг орлж, Энэтхэг-Номхон далайн супер гүрэн болохыг зорьж байна гэжээ.
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 15-нд хэлэхдээ, Хятадын хөгжил бол зөвхөн Хятадын ард түмнийг илүү сайн сайхан амьдруулахын төлөө бөгөөд хэн нэгтэй сөргөлдөх эсвэл хэн нэгийг орлох сонирхолгүй. Украины хямралын үеэр АНУ удаа дараа худал мэдээ тарааж, Хятад улсыг гүтгэн харлуулж, Хятад Оросын харилцаанд хагарал үүсгэн, өөрийн зөрчил маргаанаа бусдад түлхэн сөргөлдөөнийг өдөөж, боломж хайх зорилготой юм. Украины хямрлыг үүсгэж, байдлыг улмаар хурцдуулж байгаадаа АНУ хариуцлага хүлээх ёстой гэжээ. \Ренчинсоо\