CRI Монгол радио
Хятад Оросын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа солилцоо хэвийн ахиж байна
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь 15-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Өдгөө БНХАУ, ОХУ-ын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа солилцоо бүгд хэвийн ахиж байгаа бөгөөд хоёр тал цаашид ч үе үеийн найрсаг харилцаа, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх үзэл ойлголтыг баримтлан, холбогдох хамтын ажиллагааг ажил хэрэгчээр урагш ахиулах болно гэв.
Жао Ли Жянь хэлэхдээ: Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа бол БНХАУ, ОХУ-ын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд ямагт сайн чиг хандлагыг хадгалсаар ирэв. 2020-2021 онд шинжлэх ухаан технологийн инновацийн жилийг хоёр тал амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагаа солилцооны 1000 гаруй үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлсэн нь хойшдын хамтын ажиллагаанд шинэ гараа болж, түүнчлэн хоёр орны шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны боломж асар их, хэтийн төлөв өргөн уудам байгааг дахинтаа гэрчлэв гэжээ.