CRI Монгол радио

АНУ-ын сансрын нисэгч Дон Томастай хийсэн ярилцлага

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын сансрын нисэгч асан Дон Томас Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө, Хятадын сансар судлал асар их амжилтад хүрснийг сайшаасан бөгөөд дэлхийн улс орнууд сансрын салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүн төрөлхтөнд үр өгөөжөө хүртээхийг хүссэн байна.

Тэрээр хэлэхдээ, би тэднээр бахархаж байна, миний бие сансрын орон зайд 44 өдөр ажиллаж байсан, харин Шэньжөү-13 сансрын нисэгчид хагас жилийн хугацаатай ажилласан гэлээ.

Тэрээр, тэд гурав энэ удаагийн нислэгийнхээ тухай Хятадын ард иргэд, тэрчлэн бүх дэлхийн хүмүүстэй хуваалцахыг хүсэн хүлээж байна гэлээ.

66 настай Дон Томас АНУ-ын Охайо муж улсын Кливленд хотод төрсөн бөгөөд 1990 онд НАСА-гийн сансрын нисэгч болжээ. Тэрээр 1994-1997 оны хооронд АНУ-ын “Колумбиа” болон “Дискавери” сансрын хөлгөөр 4 удаа сансарт нисэж, дэлхийг 692 удаа тойрон нисжээ.

Тэрээр 2007 онд сансрын нисэгчээсээ халагдсаны дараа их сургуульд ажиллахын зэрэгцээ олон газарт илтгэл тавин сансрын мэдлэгийг түгээн сурталчилсаар байгаа юм.

Exit mobile version