CRI Монгол радио
Өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүний хангалтыг баталж байна
ХТРТ-ын мэдээ, Шанхай хот цар тахлыг тогтоон барих үүднээс олон арга хэмжээ хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг сайн хийж, иргэдийн эмчлүүлэх хэрэгцээг хангахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
4-р сарын 16-нд Шанхай хот 3238 тохиолдол шинээр бүртгэсэн бол 373 тохиолдол эдгэрч эмнэлгээс гарчээ.
15-ны өдөр хүртэл, Шанхайн халдвар илрээгүй 1011 гол худалдааны төв, дэлгүүрүүд ажлаа сэргээж, халдвар илрээгүй онлайн худалдааны 42 агуулах үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Мөн түргэн хүргэлтийн 18 мянган хүн ажлын байрандаа байж, өдөрт 1сая 800 мянган хүргэлт хүргэж байгаа юм байна.
Олон талын хамтын чармайлтаар өдөр тутмын хэрэгцээний эд барааны гурван дамжуулах өртөө байгуулж, Шанхайд эд бараа хүргэж буй жолооч нарын аюулгүй байдлыг баталгаажуулж байна.
Цар тахлын хугацаанд дахь иргэдийн өвчнөө эмчлүүлэх хэрэгцээг хангахын тулд Шанхай хот нь эмнэлгийн гол гол тасгууд нээлттэй байхыг шаардсан байна.