CRI Монгол радио
Хятадын Үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдав
4-р сарын 18-нд Хятадын Үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэн Бээжинд албан ёсоор нээгдэв. Хятадын Шинжлэх Ухааны Академийн ургамал судлалын газар болон Бээжингийн ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн дээр өргөтгөн байгуулсан тус цэцэрлэгт хүрээлэн нь 600 орчим га талбайтай юм.
Ургамлыг шилжүүлэн авчирч хамгаалах болон шинжлэх ухааны судалгаа хийх үндсэн чадавхтай Үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэнд гол нь Хятадын умард, зүүн хойд, баруун хойд нутгийн хээрийн ургамал, хойд сэрүүн бүсийн төлөөлөх ургамал, дэлхийн газар газрын төлөөлөх ургамал, ховордсон ургамал зэрэг нийт 30 мянга гаруй төрлийг ургуулан хадгалж байна. Үүнээс гадна таван тивийн төлөөлөх ургамлын 5 сая сорьцыг цуглуулан, 20 тусгай цэцэрлэгт хүрээлэн, филогенетикийн 7 ургамлын үзмэрийн талбай, 1 унаган ургамал хамгааллын бүс байгуулахаар төлөвлөж байна.