CRI Монгол радио

Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгчид цахилгаан илгээв

Нийтэлсэн

4-р сарын 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Филиппин далайн хар салхинд өртсөн асуудлаар тус улсын ерөнхийлөгч Дутертэд цахилгаан илгээв.

Ши Жиньпин цахилгаандаа, Филиппин далайн хар салхинд автан, олон хүн эндэж бэртэн, эд хөрөнгийн хохирол гарсанд миний бие Хятадын засгийн газар, Хятадын ард түмэн, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, тэдний ар гэрийнхэн болон бэртсэн хүмүүстэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлж байна.  Хятад улс Филиппинд аль болох тусламж үзүүлэхэд бэлэн байна. Ерөнхийлөгч Дутерт болон Филиппиний засгийн газрын удирдлагаар гамшгийн бүсийн ард түмэн гамшгийг туулж, гэр орноо сэргээн босгож чадна гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.

Exit mobile version