Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятадын эдийн засаг тогтвортой байна

Нийтэлсэн

Хятадын албаны тал 18-нд 2022 оны эхний улирлын улс ардын эдийн засгийн тоо баримтыг нийтэллээ. Уг тоо баримтад харуулснаар, 1-р улиралд Хятадын ДНБ 27 их наяд 17 тэрбум 800 сая юаньд хүрч, хувирахгүй үнээр тооцоолбол өмнөх жилийн мөн үеэс 4.8% -иар нэмэгдлээ. Гадаадын хэвлэл мэдээлэл үүнийг төсөөлснөөс давлаа гэж мэдээлж байна.

Олон улсын ээдрээтэй орчин болон дотоодын цар тахлын сөрөг нөлөө зэрэг сорилтын дунд 4.8%-ийн өсөлттэй гарсан нь амаргүй юм. Дүрмийн сан нь 20 сая юаниас дээш цар хэмжээтэй аж ахуйн нэгжийн нэмэгдэл өртөг 6.5% нэмэгдэж, үндэсний хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх жилээсээ 9.3% нэмэгдэж, нийгмийн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өмнөх жилээсээ 3.3% нэмэгдэж, импортын барааны хэмжээ 10.7% өссөн үзүүлэлт гарчээ. Ерөнхийд нь харвал 1-р улиралд Хятадын эдийн засаг сэргэн хөгжих хандлагаа хэвээр байлгаж, эдийн засгийн гол гол үзүүлэлт нь зохистой хэмжээнд байж, тогтворгүй хүчин зүйлээр дүүрсэн дэлхийн эдийн засагт тогтвортой хүчин зүйл нэмэгдүүлж байна.

Энэ он гарснаас нааш олон улсын байдалд ихээхэн өөрчлөлт гарч, олон улсын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт шинэ тэмдэглэл тогтоож байна. Хятадын дотоодод цар тахал дахин дэгдэж, зах зээлийн гол цогц хүндрэлд учирч, уналтын дарамт цаашид ихсэж байна. Ийм нөхцөлд Хятадын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалж буй нь тун амаргүй хэрэг юм.

Тогтвортой байдал нь голцуу нэг талаар Хятадын засгийн газрын цар тахалтай тэмцэх болон эдийн засгийг хөгжүүлэхийг нэгдэлтэй авч үзсэн хүчин чармайлттай холбоотой юм. Хятад улс их цар хэмжээтэй нэмэгдсэн өртгийн татварыг буцааж олгож, засгийн газрын өрийн тэмдэгтээр хөрөнгө оруулалтыг өргөтгөж, мөнгөний бодлогын хөшүүргийг амжилттай ашигласантай холбоотой юм. Бас сүүлийн үе Хятад улс эдийн засгийг тогтворжуулах олон төрлийн арга хэмжээ авсантай холбоотой юм. Ялангуяа цохилтод өртсөн зах зээлийн гол цогцуудыг хүндрэлээс гаргаж, ажлаар хангахыг нэмэгдүүлсэн нь Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулсан юм.

Нөгөө талаар Хятадын аж ахуйн нэгжүүд өөрийнхөө давуу талыг бадруулж, инновацтай хөгжлийг ахиулж байна. Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн нэгэн аж ахуйн нэгжээр жишээлэхэд томоос том үйлдвэрийн өрөөнд хэдэн ажилчин автомат төхөөрөмжийг ажиллуулж байгаа гэх мэт. Дижитал ухаалаг технологийн шинэчлэл нь үйлдвэрийн үр ашгийг 30% гаруйгаар нэмэгдүүлж, захиалгын барааг цаг даруйд нь үйлдвэрлэхийг баталгаажуулж байна.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ