CRI Монгол радио

Цар тахлын эсрэг ажлын тухай танилцууллаа

Нийтэлсэн

ХТРТ-ийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах хамтарсан механизм 4-р сарын 19-нд хэвлэлийн бага хурал хийж цар тахлаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажлын тухай танилцуулжээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэлэхдээ, одоохондоо цар тахлын нөхцөл байдал мөн л хүнд хэвээр байгаа юм. ДЭМБ-аас цар тахлын нөхцөл байдал нь олон улсын анхаарлын төвд байгаа олон нийтийн хэрэг хэвээр гэж зарласан бөгөөд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн арга хэмжээ авахын чухал чанарыг онцолжээ. Үргэлжлэн гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн, дотоодоо эртхэн халдварыг таслан зогсоох зорилтоо биелүүлэх ёстой гэлээ. Мөн иргэдийн өвчнөө эмчлүүлэх, хүнсний хангамжийг батлах зэрэг тулгамдсан асуудлыг сайтар шийдвэрлэх ёстой гэжээ.

Exit mobile version