CRI Монгол радио

Хятадын үр тарианы үнэ тогтвортой байна

Нийтэлсэн

4-р сарын 19-нд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй хэлэхдээ, Хятадын үр тарианы хангамж, нийлүүлэлт харьцангуй хангалттай, үнэ тогтвортой болохоор үр тарианы аюулгүй байдал ерөнхийдөө баталгаатай байна гэжээ.

Тэрээр, сүүлийн үе геополитикийн мөргөлдөөн зэрэг хүчин зүйлийн улмаас олон улсын үр тарианы хямрал үүсэхэд улс орнууд ирэх тусмаа санаа зовох болж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, өнгөрсөн 3-р сард олон улсын үр тарианы бүтээгдэхүүний үнэ дахин дээд цэгт хүрэв. Тэгвэл Хятадын үр тарианы хангамж харьцангуй хангалттай, үнэ ч тогтвортой болохоор хүнсний аюулгүй байдал ерөнхийдөө баталгаатай байна. 2004 оноос хойш Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл “18 жил дараалан элбэг ургац авсан” бөгөөд 2021 онд үндэсний үр тарианы үйлдвэрлэл дахин шинэ амжилт тогтоож, 7 жил дараалан 13 их наяд килограммыг давсан болохоор үр тарианы нөөц харьцангуй хангалттай байна гэжээ.

Мэн Вэй цааш нь хэлэхдээ, үр тарианы хангамжийн чадамж ирэх тусмаа нэмэгдэж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг хэвийн байлгасан нөхцөлд дотоодын үр тарианы зах зээл тогтвортой чиг хандлагаа хэвээр хадгалж байна, энэ нь олон улсын үр тарианы хямралын эрсдэлийг даван туулж, үндэсний үр тарианы аюулгүй байдлыг хангахад нааштай үндэс суурь, нөхцөл бүрдүүлсэн гэжээ. \Ренчинсоо\

Exit mobile version