CRI Монгол радио
Боаогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны хурал хаалтаа хийлээ
Синьхуа агентлагийн мэдээ: 22-ны үдээс хойш 3 хоног үргэлжилсэн Боаогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны ээлжит хурал Хайнаний Боао хотод өндөрлөлөө. 42 улс орон, бүс нутгаас 600 гаруй төлөөлөгч тухайн газарт, 400 орчим төлөөлөгч онлайн хэлбэрээр оролцож, үзэл бодлоо гүнзгий солилцжээ.
Боаогийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун жил тутмын хурлын хаалтын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ жилийн уулзалтын сэдвийг оролцогч улс орнуудын удирдагчид, олон улсын байгууллагын тэргүүн, төлөөлөгчид өндөр үнэлж байна. Энэ сэдэв нь өнөөгийн олон улсын нөхцөл байдлыг тусгаж, нийгэм нийтээрээ анхаарал хандуулж буй гол асуудлууд бөгөөд цаг үеэ олсон чухал ач холбогдол бүхий сэдвүүд гэж үзэж байна.
Ли Баодун хэлэхдээ, энэ удаагийн уулзалтын үргэлжлэх хугацааг богиносгосон хэдий ч төлөөлөгчид дэлхийн эдийн засаг, дижитал эдийн засаг, санхүү, эрчим хүч, нүүрстөрөгчийн төвийг сахих зэрэг өнөөгийн дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буй томоохон асуудлаар гүнзгий ярилцаж, харилцан санал солилцлоо. Жил бүрийн уулзалт олон эерэг үр дүнд хүрч, тахал өвчинтэй тэмцэх, дэлхийн хөгжлийг ахиулах хамтын ажиллагааны ойлголцлыг гүнзгийрүүлэн, хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Азийн аюулгүй байдал, эв нэгдлийг сахин хамгаалах, дэлхийн засаглалыг бэхжүүлэх талаар нийтлэг ойлголтыг нэмэгдүүлжээ. Мөн Ази болон дэлхийн хамтын хөгжлийн талаар олон санал санаачилга дэвшүүлж, өнөөг хүртэл газар авч байгаа тахал өвчний нөхцөлд энэхүү уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрсэн гэжээ.