CRI Монгол радио
2022 онд Хятадын сансар судлал “завгүй” хэвээр байх болно
4-р сарын 24-ний 10:00 цагт 2022 оны “Хятадын сансрын өдөр”-ийг эхлүүлэх ёслол онлайнаар болов.
Хятадын сансар судлалын газраас гаргасан мэдээлэлийн дагуу 2022 онд Хятадын сансар судлалын салбар “завгүй” хэвээр байх бөгөөд Хятадын сансрын станц тойрог зам дахь бүтээн байгуулалтын даалгавраа гүйцэтгэх юм байна. Сарны хайгуулын төслийн дөрөв дэх үе шат, мөн астероид илрүүлэх чухал үүргийн дагуу инженерийн хөгжлийг албан ёсоор эхлүүлж, Хятадын сансарын гараг хоорондын хайгуул шинэ аянаа тасралтгүй өргөжүүлсээр байгаа ажээ.
Сансар судлалын үндэсний газрын орлогч дарга Ү Яньхуа хэлэхдээ, сарыг судлах төслийн 4-р үе шатны хувьд, энэ онд төслийг боловсруулах ажлаа албан ёсоор эхлүүлсэн байна, Хятадын сансар судлал нь дэлхийн сансар судлалын хөгжлийн хязгаар, үндэсний сансар судлалын чухал стратегийн гол хэрэгцээг даган мөрдөж, “Чан Э-6”, “Чан Э-7”, “Чан Э-8” туршилтын илрүүлэгчийг дараалан хөөргөж, технологийн томоохон нээлт болон олон улсын сарны шинжлэх ухаан судалгааны станцын бүтээн байгуулалтын өрнүүлэх болно. Тэдгээрийн дотроос “Чан Э-6” илрүүлэгч сарны алс талаас нь дээж авахаар төлөвлөж байгаа бөгөөд сарны эргэн тойронд харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуул бүтээхийг батлан харуулах болно гэжээ.