CRI Монгол радио

Бүх нийтээрээ ном уншихыг уриалав

Нийтэлсэн

Бүх нийтийн ном унших анхны хурал 23-нд Бээжинд нээгдэв. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлж, халуун баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захидалдаа: ном унших нь хүн төрөлхтөн эрдэм мэдлэг олж авах, ухаанаа нэмэгдүүлэн гэгээрүүлэх, ёс суртахууныг төлөвшүүлэх чухал арга зам байж, хүмүүс шинэ үзэл санаа олж авах, эрхэм дээд хүсэл мөрөөдлийг бий болгох, агуу сүр жавхлангийн мэдрэмжийг төлөвшүүлэхэд түлхэц болно. Хятадын үндэстнүүд эрт дээр үеэс ном уншихыг дэмжиж, эрдэм мэдлэг, чин үнэнч сэтгэлийг анхаарч ирсэн юм, Хятадын үндэстнүүдийн эцэс төгсгөлгүй чармайн дэвших үзэл санааг өвлөн авч, Хятадын ард түмний өөртөө итгэх итгэл, өөрийгөө тасралтгүй сайжруулах зан чанарыг төлөвшүүлэх ёстой гэжээ.

Өргөн олон намын гишүүд, боловсон хүчнүүд уншиж, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа дээшлүүлэхэд манлайлан оролцож, хүүхдүүд ном унших зуршилтай болж, мөн түүний дотроос аз жаргалыг мэдрэн эрүүл саруул өсч бойжин, ном уншихад нийгэм бүхэлдээ оролцож, ном унших дуртай мөртөө дандаа сайн ном уншиж байх талаар эерэг хүчтэй уур амьсгал бүрдүүлэхийг Ши Жиньпин хүссэн байна.

Exit mobile version