CRI Монгол радио
Хятад улс дэлхийн патентын засаглалд идэвхтэй оролцож байна
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминСаяхан Хятадын Оюуны өмчийн эрхийн үндэсний газар 2021 оны Хятадын оюуны өмчийн хөгжлийн байдлыг нийтэлжээ. Эх сурвалжид мэдээлснээр, Хятад улс “бүс ба зам” оюуны өмчийн хамтын ажиллагааг эрчимтэй ахиулж байна. Статистик тоо баримтаас харахад, 2021 онд “бүс ба зам” дагуу орнуудад Хятадын аж ахуйн нэгжүүдийн патент авах өргөдлийн тоо 8596-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.4 хувиар нэмэгджээ. Зөвшөөрөгдсөн патентын тоо 4711-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар нэмэгдлээ. Үүний зэрэгцээ “бүс ба зам” дагуу орнуудын Хятад улсад патент авах өргөдөл дэвшүүлж, зөвшөөрөгдсөн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэн байна.
2021 онд Хятад улс дэлхийн патентын засаглалд идэвхтэй оролцсон бөгөөд “аж үйлдвэрийн дизайны олон улсын бүртгэлийн тухай Гаагийн гэрээ” жич “Харааны бэрхшээлтэй болон бусад хэвлэмэл ном уншихад бэрхшээлтэй хүмүүст хялбар дөхөм үзүүлэх тухай Марракешийн гэрээ” зэрэгт нэгджээ.