CRI Монгол радио

Хятад улс хууль тогтоох алхаагаа түргэсгэж байна

Нийтэлсэн

25-нд ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтэс Хятадын энэ арван жил гэх цуврал хэвлэлийн бага хурлынхаа хоёрдох хурлыг хийж, шинэ цаг эриний хууль тогтоох ажлын амжилтыг танилцуулсан байна. БХАТИХ-ын холбогдох хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, намын 18-р их хурлаас нааш Хятадын хууль тогтоох хэмжээ ихээхэн нэмэгдсэн юм. Гадаадтай холбоотой хууль тогтоох ажил эрчимжиж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах нь шинэ цаг эриний хууль тогтоох ажлын ил тод онцлогийн нэг болсон юм.

БХАТИХ-ын байнгын хорооны гишүү, хууль зүйн ажлын хорооны дэд дарга Шю Аньбяо хэлэхдээ, хууль тогтоох тоо хэмжээ ихээр нэмэгдсэн нь сүүлийн арван жилийн хууль тогтоох ажлын ил тод онцлог болж байна гэжээ. Тэр танилцуулж хэлэхдээ, намын 18-р хурлаас нааш саяхан өндөрлөсөн 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 34 дөх хурал хүртэл БХАТИХ үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг баталж, 68 хууль, хууль өөрчлөлт оруулах 234 төсөл, хууль зүйн асуудал болон улс орны томоохон асуудлаарх 99 тогтоол, хуулийн 9 тайлбар баталсан юм. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй 292 хууль байна гэжээ.

Тэр хэлэхдээ, эдгээр тоо баримт юу харуулж байна вэ гэвэл өмнөх арван жилтэйгээ харьцуулбал бидний хууль тогтоосон хэмжээ гуравны нэг хувиар нэмэгдэж, хуульд өөрчлөлт оруулсан хэмжээ 2 дахин шахам нэмэгдэж, хуулийн асуудал болон улс орны томоохон асуудлаар гаргасан тогтоол 1.5 дахин нэмэгдэж байна. Тийм учраас хууль тогтоосон нийт хэмжээ нь ихээхэн нэмэгдсэн гэж хэлж буй юм.

Тоо хэмжээний талд ихээхэн нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн арван жилд Хятадын хуулийн систем явах тутам боловсронгуй болж байна. Шинээр хөгжиж буй салбарын хууль зүйн хоосон орон зайг нөхөж цахим сүлжээний аюулгүй байдлын хууль, биологийн аюулгүй байдлын хууль, хувийн мэдээллийг хамгаалах хууль зэрэг чухал хуулиудыг цаг алдалгүй баталсан байна. Үүний зэрэгцээ гадаадтай холбоотой хууль тогтоох ажил ч түргэсэж, нэн өндөр түшинд гадаадад нээлттэй байлгах ажлыг түлхэн ахиулсан юм.

БХАТИХ-ын байнгын хорооны хууль зүйн ажлын хорооны эдийн засгийн тасгийн эрхлэгч Юй Жүнмин танилцуулж хэлэхдээ,

Тэр хэлэхдээ, бид гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын чухал хууль баталж, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн өмнөх иргэний харгалзал хүртээх сөрөг жагсаалтын дүрмийг бүх талаар тогтоож, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтыг удирдах тогтолцооны өөрчлөлтөд эрх зүйн үндэслэл хангасан байна. Хай Наний чөлөөт худалдааны боомтын хууль боловсруулж, Хай Нань мужид өөрчлөлт шинэчлэлийн нэн их эрх өгсөн юм. Үүнээс гадна бас патентын хууль, таваарын шошгын хууль, зохиогчийн эрхийн хууль, шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх хууль баталж, оюуны өмчийн эрхийг хамгаалах болон оюуны өмчийн эрхэнд халдсан ажиллагаанд цохилт өгөхөө чангатгаж, гадаадын хөрөнгө оруулалтад хууль зүйн нөхцөл боломж хангаж байна.

Хятадын өнгөрсөн арван жилийн хөгжлийг өөрчлөлт гэх үгээр дүгнэж болно. Хууль тогтоохоор удирдамж болгож, өөрчлөлтийг баталгаажуулах нь шинэ цаг эриний хууль тогтоох ажлын ил тод онцлог болж буй юм.

Юй Жүнмин танилцуулж хэлэхдээ, сүүлийн арван жилд БХАТИХ-ын байнгын хороо нийт эрх олгох 30 тогтоол болон өөрчлөлтийн тогтоол гаргасан. Эдгээр нь эдийн засаг нийгмийн хөгжлийн тогтвортой байдалд холбогдох гол салбарууд болон зангилгаа гогцоон дохь өөрчлөлтийг гүнзгийрүүлэхтэй холбоотой юм. Энэ 30 эрх олгох тогтоол болон өөрчлөлтийн тогтоолд тусгасан өөрчлөлтийн үүргийн ихэнхийг биелүүлж, үлгэрлэж болох шилдэг туршлага хуримтлуулж хууль эрх зүйн тогтолцоо болгож шат өгсүүлж буй юм.

Онцгойлон дурдууштай нь намын 18-р хурлаас нааш Хятад улс экологийн салбарын хууль тогтоох эрчээ чангатгаж, үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар дамжуулах экологийн соёл иргэншлийг үндсэн хуульд бичиж оруулсан юм. 7 хууль, хууль өөрчлөлт оруулах 17 төсөл баталсан юм. Дараачийн алхамд Хятад улс бас Хөх-Нуур түвдийн өндөрлөгийн экологийг хамгаалах хууль боловсруулж, тэнгис далайн орчныг хамгаалах хууль өөрчлөлт оруулж, экологийн салбарын хууль тогтолцоог системтэй болгох болно.

Хууль тогтоох ажлыг чансаатай хийх нь иргэдийн саналыг өргөн хүрээнд сонсож, хууль тогтоо бүх гогцооны ард олны санал тусгагдсан байхыг батлах болно. БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн, хууль зүйн ажлын хорооны дэд дарга Шю Аньбяо танилцуулж хэлэхдээ, Шинэ цаг эриний Хятадын хууль тогтоох ажил нь бүх явц дахь ардын ардчиллын гол шаардлагыг тусгаж харуулсан байна.

Тэр хэлэхдээ, энд нэгэн чухал зүйл бий, тухайлбал хуулийн төслийг сайжруулж эрчимжүүлэх талаар олон нийтийн саналыг авах ажлыг ахиулсан. Өнгөрсөнд хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн эхийг цахим хэлбэрээр олон нийтэд нийтэлж санал авдаг байсан. Сүүлийн арван жилд хуулийн 205 төслийн талаар ардын төлөөлөгчдийн их хурлын сайтад нийтэлж санал авдаг болсон. Үүнд оролцсон хүний тоо 1 сая 190 мянган хүн оролцож 350 зурвас санал ирлүүлсэн байна гэжээ.

Үүнээс гадна 2015 оноос нааш БХАТИХ-ын байнгын хороо анхан шатны хууль тогтоох холбоо авах цэгээр дамжуулах анхан шатны ард олны саналыг авсаар ирсэн юм. Сүүлийн арван жилд 130 гаруй хуулийн төслийн талаар анхан шатны ард олны саналыг авсан юм.

Exit mobile version