CRI Монгол радио

Хятадын онцлогтой дэлхийн хэмжээний их сургууль байгуулах шинэ замаар замнана

Нийтэлсэн

5-р сарын 4-ний залуучуудын баяр дөхөж байгаа энэ үед ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 25-ны өглөө Хятадын Ардын их сургуульд ажилласан байна. Ши Жиньпин ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын үндэстнүүдийн залуучуудад баярын мэнд хүргэж, Хятадын Ардын их сургуулийн нийт багш, оюутан, ажилчид, бүх Хятадын олон тооны сурган хүмүүжүүлэгч болон залуучуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Бүх Хятадын өргөн олон залуучууд намынхаа сургаалийг хэзээд санаж, үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөө тэмүүлж, залуу зандан насандаа нэн гялалзаж, цаг үетэйгээ хамт урагшилж, ард түмэндээ зүтгэн, залуучуудын хөгжлийн замаар хичээн урагшилж, орчин үеийн залуучуудын хамгийн шилдэг амжилтад хүрэхийн тулд хичээхийг Ши Жиньпин хүсэв.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, “хэний төлөө хүн хүмүүжүүлэх, ямар хүнийг төлөвшүүлэх, хэрхэн яаж төлөвшүүлэх нь” хэзээд боловсролын үндсэн асуудал байсаар ирсэн юм. Намын удирдлагыг тууштай баримталж, Марксизмын чиг баримжааг баримталж, нам, ард түмний үйл хэрэгт тууштай зүтгэх ёстой, ёс суртахуунаар хүмүүжүүлэн хүнээр төв болгох үндсэн зорилтыг хэрэгжүүлж, хувьсгалын улаан генийг өвлөн, Хятадад чанартай их сургуулиуд байгуулж, Хятадын онцлогтой дэлхийн хэмжээний их сургууль байгуулах шинэ замаар замнах ёстой. Өргөн олон залуучууд социалист нийгмийн үнэт зүйлсийг бат итгэгч, идэвхтэй түгээгч, үлгэр жишээч байж, баатрууд, ахмадууд, үлгэр жишээч нараас суралцаж, үндэсний сэргэн мандалтын чухал зорилтыг биелүүлэх цаг үеийн шинэ хүн байхаар хичээж, Хятад үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх цаг үеийн их урсгалын явцад шаргуу хөдөлмөрлөж, зоригтой урагшлах ёстой гэжээ.

Exit mobile version