CRI Монгол радио

Тель – Авивын LRT-гийн гүүр болон өртөөний төслийн ажил эхэллээ

Нийтэлсэн

Тухай орон нутгийн цагаар Хятадын компанийн гэрээгээр байгуулж буй Израилийн Тель-Авивын ногоон LRT-гийн гүүр болон өртөөний төслийн ажлыг эхлүүлэх ёслол болж өнгөрлөө. Тель-Авивын захиргаа болон төслийн эзэмшигчдийн олон нийтийн тээврийн салбарын ХХК-ын албан тушаалтан хэлэхдээ, уг төсөл байгуулагдсанаар Тель-Авивын замын ачааллын ихээхэн хөнгөлж, тухайн нийгэмд ач тусаа өгөх болно. Хятадын компани уг төслийг биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

24-нд Хятадын цахилгаан хүчний бүтээн байгуулалтын ХХК-ийн гэрээгээр байгуулж буй Тель-Авивын ногоон LRT-гийн шугамын G3-4 хэсгийн төсөл буюу том гүүр болон галт тэрэгний өртөө байгуулах барилгын ажлыг эхлүүлж,нийт 2400 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 820 метр урттай төслийг бүтээн байгуулах болно. Уг төслийн менежер Ли Фэн мөн өдөр болсон барилгын ажил эхлүүлэх ёслолд хэлэхдээ, энэ бол Тель-Авивын LRT-гийн төслийн газар дээрх хамгийн том бүтээн байгуулалт юм. Уг бүтээн байгуулалт 2024 онд байгуулагдаж дуусах төлөвтэй байна. Тель-Авивын LRT-гийн ногоон шугам бол Улаан шугамын дараах хоёрдох төсөл байж, Хятадын цахилгаан хүчний байгуулалтын ХХК-ийн Тель-Авивын хот байгуулалтын салбарт анх удаа орж ажиллаж буй болно.

Тэр хэлэхдээ, бид одоо Тель-Авив хотод ажиллаж байна. Бидний барилгын ажил тухайн нутгийн иргэдийн амьдралын орчинд харшлахгүй. Бид тухайн нутгийн хорооллын харилцааг зохицуулах мэргэжлийн компанид найдаж энэ ажлыг хийлгэж байна. Ерөнхийд нь авч үзвэл, бид ногоон шугамын төслийг дөнгөж эхлүүлж байна. Өмнөх шатны бэлтгэл ажлаас харахад бидэнд тулгарч буй хамгийн том сорилт бол хотын төвд барилга барьж буй тул хорооллын иргэд хоорондын харилцааг зохицуулах явдал юм. Хотын захиргааны гадна талын харилцаан маш чухал юм. Барилгын ажил бидэнд ямар ч сорилт учруулахгүй. Бид  мэргэжлийн түвшинд ажиллаж байна. Эзэмшигчид бидний мэргэжлийн ур чадварт ямар ч эргэлзээгүй байна. Бидэнд маш их итгэл найдвар үзүүлж байна гэжээ.

Тэр хэлэхдээ, Төсөл эзэмшигчдийн хурлын олон нийтийн зам харилцааны системийн ХХК-ийн гүйцэтгэх захирал Секонд Грид хэлэхдээ, Тель-Авивт байгуулж буй LRT гурван шугамын дунд ногоон шугам нь хамгийн олон зорчигч тээвэрлэх шугам байж, хамгийн хөл хөгжөөнтэй гудамжинд байрладаг. Ийм учраас экологи хамгаалах болон барилгын хугацааны талд маш өндөр шаардлага тавьж буй юм гэжээ. Тель-Авив хот болон хотын иргэдийн хувьд  бидний ажлыг ойлгон дэмжих явдал юм. Бас товлосон хугацаандаа байгуулж дуусах хэрэгтэй. Эндэхийн ямар ч ажил нь бүгд экологи хамгаалах хэрэгтэй байдаг. Ногоон шугамын төсөл нь Тель-Авивын нүүр царайг өөрчилж, цоо шинэ хот болгох болно. Энэ бол Израилийн гол хот, том хот тул хүмүүсийн явж суух байдалд цоо шинэ хувиралт өөрчлөлт гарах болно гэжээ.

Уг төслийн аюулгүйн ажил хариуцсан ерөнхий захирал Ван Юаньин хэлэхдээ, уг төслийн хамгийн хүндрэлтэй ажил бол том гүүрийг барих явдал юм. Гүүр нь 27 тулгуур баганатай. Хотын төвийн Якон голын цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин өнгөрөх болно гэжээ.
Тэр хэлэхдээ, хамгийн их хүндрэл нь гол дамжин өнгөр болно. Хэдийгээр Хятадын гүүртэй харьцуулахад тийм ч том биш боловч, хотын төвийн экологи хамгаалах шаардлагад нийцэх хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэнгийн дотор ажиллах нь Бээжингийн И Хэюань цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж буй мэт сорилт ихтэй байдаг. Ногоон шугамын төсөл нь тухай нутгийн маш олон дэд бүтэцтэй холбогдож байна. Цахилгаан холбоо, холбооны мэдээлэл, газар доорх шугам сүлжээ, ус дамжуулах, усжуулалт зэрэг дэд бүтэц жич цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалын хөшөөтэй холбоотой. Янз бүрийн дэд бүтцийн барилга нь бидний орчин тойрны ажилд маш их шаардлага өндөртэй юм. Бүх ажлын эхлүүлэхээс өмнө эрхбиш газар доорх шугам сүлжээг хайж олох хэрэгтэй байдаг. Энэ нь тухай нутгийн дэд бүтцийг эвдэхээс зайлсхийж буй нь. Түүний дараа л бидний ажил хэвийн байдлаар үргэлжлэх болно гэжээ.
Үүний тулд төслийн баг Хятадын дотоодоос багана босгох тоног төхөөрөмж авчирч их цар хэмжээтэй гүүрийн багана босгох ажлыг гүйцэтгэх болно. Бас Хятадын дотоодоос барилгын мэргэжлийн баг урьж, орчин тойронд үзүүлэх нөлөөг бууруулах болно. Төслийн менежерийн туслах бөгөөд барилга гүйцэтгэх газрын дарга Лю Яньчэн танилцуулж хэлэхдээ, барилга эхэлсэн өдөр тэд 55 метр гүнд анхныхаа баганыг босголоо. Энэ бол Хятадаас оруулсан өрөмдлөгийн машины баганын нүх ухаж буй юм.

Тель-Авив хотын захиргааны гүйцэтгэх захирал Менахем Леба хэлэхдээ, LRT-гийн ногоон шугам нь тус хотын иргэдэд маш чухал юм. Хятадын компани ажлаас чанартай сайн биелүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Тэр хэлэхдээ,  LRT-гийн ногоон шугам нь Тель Авив хотод маш чухал ач холбогдолтой юм. Бид энэ ажил эхлэхийг хүсэн хүлээсээр ирсэн юм. Хэрэв ийм олон нийтийн зам харилцаа байхгүй бол тус хотын иргэд явж суухад их дөхөмгүй байдаг. Энд хүн их байдаг. Тийм учраас LRT тавих маш чухал болсон юм. Хятадын компанийн ажил маш сайн тул ерөөсөө товлосон цагтаа ажлаа дуусгадаг. Хятадын цахилгаан хүчний бүтээн байгуулалтын компани маш сайн компани. Бидний Хятадын компанитай хамтран ажилласан туршлагаас харахад Хятадын компани уг төслийг тогтсон цагт нь чанар сайтай биелүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Exit mobile version