CRI Монгол радио
Нийлүүлэлтийн гинжин хэлхээнд чухал үүрэг гүйцэтгэж байна
Орон нутгийн цагаар 25-ны орой Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн газрын дэд захирал Сринивасан CCTV-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ болон ногоон эрчим хүчний хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад бол Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн том эдийн засгийн цогц юм. Ногоон хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийн хувьд сүүлийн үед Орос, Украины мөргөлдөөний улмаас дэлхийн эрчим хүчний үнэ хэлбэлзэж байсан ч Хятадын ногоон өөрчлөлт гайхалтай үр дүнд хүрсэн юм. Дунд хугацаанд ногоон эрчим хүчний өөрчлөлт, эрчим хүчний хангамжийг олон төрөлжүүлэх ажлыг цаашид тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг бид ухаарах ёстой. Хятад улс энэ талаар мөн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэн найдаж байна гэжээ.