CRI Монгол радио
ЕХ: Цар тахал дуусаагүй
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Европын комисс 27-ны өдөр мэдэгдэхдээ, Ковид-19-ийн цар тахал хараахан дуусаагүй, сэрэмжтэй байх ёстой. Гишүүн орнууд Ковид-19-ийн вакцинжуулалтыг эрчимжүүлж, дараагийн үеийн вакциныг хөгжүүлэх ёстой гэжээ.
Европын комисс дарга Фон дер Лейенийхээ үгээс иш татан, Европын холбоо Ковид-19-ийн цар тахлыг зохицуулахдаа “яаралтай байдлаас тогтвортой хянан удирдах загвар”-т шилжүүлсэн учраас Европын холбоонд цар тахал дахин дэлгэрч эхэллээ. Бид эрхбиш сэрэмжтэй байх ёстой. Ковид-19-ийн вирусийн хувилбар хурдацтай бий болж дэлгэрэх магадлалтай тул Европын холбоо зохицуулах бодлогодоо үргэлжлэн тохируулалт хийх шаардлагатай гэжээ.