CRI Монгол радио
Хятад улс нүүрсний импортын татварыг түр тэглэх бодлого хэрэгжүүлнэ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ: Сурвалжлагч 28-нд Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын албанаас мэдээлснээр, эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг бэхжүүлж, чанартай хөгжлийг ахиулахын тулд Төрийн зөвлөлийн гаалийн тарифын комисс саяхан мэдэгдэл нийтэлж, 2022 оны 5-р сарын 1-нээс 2023 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл нүүрсний импортын татварыг түр тэглэх бодлого хэрэгжүүлнэ.
Мэдээллийн дагуу, өмнө нь 3%, 5%, 6%-ийн татвар ногдуулж байсан импортын нүүрсний хувьд энэ удаад тэглэх боломжтой.
Эрчим хүч бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн тулгуур юм. Нүүрсний импортын тарифыг шинэчлэн тогтоосноор сүүлийн үед үүсээд байгаа гадаад дотоодын ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулах, нүүрсний импортыг дэмжих, нүүрсний нийлүүлэлтийн баталгааг бэхжүүлэхэд ач холбогдлоо өгөх болно.