CRI Монгол радио
БНСУ-ын 4-р сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 12.6%-иар өсөв
Орон нутгийн цагаар 5-р сарын 1-ний өдөр, БНСУ-ын Аж үйлдвэр, мэдээлэл холбоо, худалдаа, эрчим хүчний яамны мэдээлснээр, энэ оны 4-р сард БНСУ-ын экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6%-иар нэмэгдэж, 57.69 тэрбум ам.долларт хүрч, 4-р сарын экспортын дээд амжилт тогтоожээ.
Импортын хувьд, дэлхийн хэмжээнд эрчим хүч, түүхий эдийн үнэ огцом өссөний нөлөөгөөр, тус улсын 4-р сарын импорт өнгөрсөн оны мөн үеэс 18.6%-иар нэмэгдэж, 60.35 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний дотор түүхий нефть, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний импортын хэмжээ 14.81 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин нэмэгджээ. Үүний үр дүнд БНСУ-ын худалдааны орлого зарлага 3-р сараас хойш хоёр сар дараалан сөрөг баланстай гарчээ. \Ренчинсоо\