CRI Монгол радио

Нэмэлт татвар төлүүлэх гэж байна

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын худалдааны төлөөлөгчийн алба 3-нд зарлахдаа, дөрвөн жилийн өмнөх “301 мөрдөн байцаалт” гэгчийн дагуу Америкт  экспортолж буй Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хоёр арга хэмжээ тусбүр энэ оны 7-р сарын 6 болон 8-р сарын 23-нд дуусах болно. Мөн өдрөөс эхлэн уг алба нь  холбогдох арга хэмжээний талаар хуулийн дагуу хяналт шалгалтын ажлаа эхлүүлэх болно гэжээ.

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн алба мөн өдөр мэдэгдэл гаргаж, Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаас ашиг хүртэж буй Америкийн дотоодын холбогдох салбарын төлөөлөгчдөд уг мэдэгдлийг дамжуулах болно. Мөн холбогдох салбарын төлөөлөгчдөд 7-р сарын 5 болон 8-р сарын 22-аас өмнө татвар ногдуулахаа үргэлжлүүлэх өргөдлөө дэвшүүлж болох бөгөөд уг алба өргөдлийн үндсэн  дээр холбогдох татварыг хянаж үзэх бөгөөд хянан шалгах хугацаанд эдгээр татварыг  хэвээр хадгална гэжээ.

Америкийн худалдааны төлөөлөгч Дай Ци 2-ны арга хэмжээнд оролцохдоо, АНУ-ын засгийн газар үнийн өсөлтийг зогсоох бүх арга хэмжээг авах бөгөөд Хятадаас АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүний татварыг бууруулах асуудлыг бодолцох магадгүй гэжээ.

Exit mobile version