CRI Монгол радио

Украины Ерөнхийлөгч Гутерриштэй утсаар ярив

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 4-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй утсаар ярьжээ.Зеленский Мариуполийн Азовын гангийн үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажилд үргэлжлүүлэн туслахыг Гутерришээс хүсэв.

Украины ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлснээр, утсаар ярих үед Зеленский Азовын гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар Гутерришийн оруулсан хүчин чармайлтад талархал илэрхийлсэн бөгөөд Азовын гангийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх эхний үе шат амжилттай дуусч, 121 энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэжээ. Тэрээр уг ажил цаашид амжилттай үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Мөн Азовын гангийн үйлдвэрт байгаа шархадсан ажилчдыг шилжүүлэхэд туслахыг Гутеришээс хүсжээ.
Украины Төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, одоогийн байдлаар Украины Азовын гангийн үйлдвэрт хүнд шархадсан 40 гаруй хүн байна.
Оросын Батлан хамгаалах яам 4-ний өдөр мэдээлэхдээ, Оросын зэвсэгт хүчин Москвагийн цагаар 5, 6, 7-ны өдрийн 8:00-18:00 цагийн хооронд Азовын гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулсан хүмүүнлэгийн коридор нээнэ гэжээ.

Exit mobile version