CRI Монгол радио

НАТО дэлхийн хэмжээнд сөргөлдөөн үүсгэхийг эрс эсэргүүцэж байна

Нийтэлсэн

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 5-ны өдөр Украины асуудлаар хуралдсан байна. Уулзалтын үер Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Жан Жюнь, даруйхан гал зогсоож, мөргөлдөөний улмаас хүн ардад учруулж буй хүмүүнлэгийн үр дагаврыг багасгахын тулд эрч хүчээ нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриаллаа.

Жан Жюнь хэлэхдээ, дайн дажин нь улс орнуудын аюулгүй байдалтай салшгүй холбоотой, нэг улс орны аюулгүй байдлыг бусад орны найдваргүй байдалд суурилуулах нь ёс суртахууны хувьд байж боломгүй явдал бөгөөд бодит байдалд үр дүнгүй юм. Хүйтэн дайн аль эрт дууссан тул НАТО нөхцөл байдалд үндэслэн шаардлагатай зохицуулалт хийх ёстой. Дэлхий дахинд “шинэ хүйтэн дайн” хэрэггүй бөгөөд дэлхий дахин ч ийм их донсолгоо, хагарлыг тэвчиж чадахгүй байна. Хүн төрөлхтний аюулгүй байдлын бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвшилцөл, эв нэгдэлтэй хамтын ажиллагаа, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын бүтцийг бий болгохыг Хятад улс дахин сануулж байна гэжээ. \Ренчинсоо\

Exit mobile version