CRI Монгол радио

БНХАУ, БНСУ-ын найрсаг хамтын ажиллагаа улам өндөр түвшинд хүрэхийг хүсэв

Нийтэлсэн

БНСУ-ын засгийн газрын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, БНХАУ-ын орлогч дарга Ван Чишань тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д хүрэлцэн очиж тус улсын нийслэл Сөүл хотноо 5-р сарын 10-ны өдөр болох Юн Сок Ёлийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 6-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Жао Лижянь хэлэхдээ, энэ удаагийн айлчлалын тодорхой хөтөлбөрийн талаар хэлэлцэж байна. Хятад, Өмнөд Солонгос бол найрсаг хөрш юм. БНСУ-ын олон салбарын ажил үйлс улам цэцэглэн хөгжиж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа улам өндөр түвшинд хүрэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ. \Ренчинсоо\

Exit mobile version