CRI Монгол радио
Хятадын эдийн засгийн үзүүлэлтийг нийтлэв
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминОйрын өдрүүдэд Хятадын 31 муж, ӨЗО, хотууд энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлтээ зарлав. Тоо бүртгэлээс үзвэл, гадаад дотоодын нөхцөл байдлаас шалтгаалсан олон сорилтыг даван туулж, орон нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой байдлаас хадгалж, эдийн засгийн чансаатай хөгжилд түлхэц үзүүлж байна.
Эхний улирал Хятадын 31 муж, ӨЗО, хотуудын дунд Гуандүн муж зэрэг 11 мужийн ДНБ-ийн хэмжээ нь 1 их наяд юаниас давж, өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад ДНБ 1 их наяд юаниас давсан тоо нь 3 мужаар нэмэгджээ.
Өсөлтийн хурдаас үзвэл, Гирин муж нь халдварын нөлөөнөөс болж буурсан үзүүлэлттэй байгаа бол бусад мужуудын эдийн засаг эерэг өсөлттэй гарав, үүнд төв баруун бүсийн өсөлтийн хурд харьцангуй хурдан бөгөөд Хү Нань, Шань Ши, ШУӨЗО, Гүй Жөү зэрэг муж, ӨЗО-ны эдийн засгийн өсөлтийн хэмжээ 6 хувиар өндөр гарчээ.
Н.Пүрэвжав