CRI Монгол радио
Олон орны удирдагчид Кубын засгийн газарт эмгэнэл илэрхийлжээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
Админ6-ны үдээс өмнө Кубын нийслэл Гавана хотын зочид буудалд дэлбэрэлт болсон осолтой холбогдуулан орон нутгийн цагаар 6-нд Никарагуа улсын ерөнхийлөгч Ортега Кубын засгийн газарт эмгэнэл илэрхийлсэн захидал илгээсэн байна.
Орон нутгийн цагаар 6-ны үдээс хойш Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро Кубын ард түмэн болон Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канелтай эв санаа нэгдэлтэй байгаагаа хувийн сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Мадуро мөн амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүс эртхэн эдгэрэхийг хүссэн байна.
Орон нутгийн цагаар 5-р сарын 6-нд Кубын нийслэл Гавана хотын хуучин дүүрэг дэх Парламентын ордны эсрэг талд байрлах Саратога зочид буудалд хүчтэй дэлбэрэлт болов. Хамгийн сүүлийн үеийн байдлаар, дээрх ослын улмаас 22 хүн амиа алдаж, 64 хүн шархадсан байна.