CRI Монгол радио

Олон нийтийн санаа бодлыг бий болгохын тулд баримтыг зориудаар гуйвуулдаг гэв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 5-р сарын 6-нд ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Небенжа Нью-Йоркт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр хэлэхдээ, барууны орнууд болон барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зориудаар олон нийтийн санаа бодлыг бий болгож, Украины зүүн нутгийн бодит байдлыг гуйвуулж байна гэжээ.

Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд хуралд оролцож, талууд идэвхтэй харилцаж, мөргөлдөөнийг эртхэн дуусгахыг хүссэн байна.

Небенжа хурал дээр хэлэхдээ, Украинд болсон “Бучагийн хэрэг”-ийн дараа, Орос улс Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргасан ч Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж буй Их Британи үүнийг хүлээж аваагүй юм, энэ нь барууны орнууд гэм буруутай болохыг харууллаа гэжээ

Exit mobile version