CRI Монгол радио
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэв
Саяхан ЕХ “Оросын нефтийн импортыг оны эцэс гэхэд бүрэн зогсоох” санал тавьсан ч Австри, Унгар зэрэг гишүүн орнууд эсэргүүцсэн юм. ЕХ гишүүн орнуудаас санал нэгтэй дэмжлэг авахын тулд Оросын эсрэг тавьсан зарим хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, саналын зарим хэсгийг дахин хянан үзэхийг санал болгосон хэмээн 5-р сарын 6-ны өдөр Ройтерс агентлаг учир мэдэх хүний үгээс иш татан мэдээлэв.
4-нд Европын комисс Оросын эсрэг хориг арга хэмжээ авах тухай зургаа дахь саналаа өргөн мэдүүлэв, үүнд энэ оны эцэс гэхэд Оросын нефтийн импортыг бүрэн хориглох тухай санал багтсан байна. Гэсэн хэдий ч Унгар, Чех, Словак зэрэг олон гишүүн орнууд үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. ЕХ-ны дүрмийн дагуу Европын комиссын санал хүчин төгөлдөр болохын тулд 27 гишүүн орны санал нэгтэй зөвшөөрөлийг авах шаардлагатай ажээ.
Унгарын Ерөнхий сайд Орбан 6-ны өдөр хэлэхдээ, Европын холбооны анхны санал хэрэгжвэл, Унгарын эдийн засагт “атомын бөмбөг” хаясантай тэнцэх болно, хэрэв Европын холбоо уг саналд өөрчлөлт оруулахгүй бол Унгар “нэг саналаар хориг тавина” гэжээ.