CRI Монгол радио
Азовсталь гангийн үйлдвэрээс жирийн иргэдийг татан гаргаж дуулаа
Синьхуа агентлагийн мэдээ, Оросын үндэсний батлан хамгаалах командлах төвийн хариуцлагатан Мизинцев 7-нд хэлэхдээ, Украины Мариуполь хот дохь Азовсталь гангийн үйлдвэрээр жирийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил дууслаа гэжээ. Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 7-нд хэлэхдээ, Оросын арми Украины нутаг дахь Америк болон Европын орнуудын зэвсгийг устгалаа гэжээ.
Мизинцев 7-нд хэлэхдээ, гурван өдөр үргэлжилсэн Аковсталь гангийн үйлдвэрээс жирийн иргэдийг нүүлгэж шилжүүлэх ажил дууслаа. 5-ны өдрөөс нааш Орос улс НҮБ болон Улаан загалмайн нийгэмлэгийн оролцоотойгоор Азовсталь гангийн үйлдвэрээс 51 жирийн иргэнийг нүүлгэж шилжүүллээ. Үүнд 18 эрэгтэй, 22 эмэгтэй, 11 хүүхэд байна гэжээ.
Украины дэд ерөнхий сайд Веречук 7-нд хэлэхдээ, эмэгтэйчүүд, хүүхэд, настнуудыг гангийн үйлдвэрээс бүхнийг татан гаргалаа. Мориуполийн хүмүүнлэгийн энэ шатны ажиллагаа өндөрлөлөө гэжээ. Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ермак 6-нд хэлэхдээ, НҮБ-ын талын зохицуулалтаар Украин Мариуполь хот болон Азовсталь гангийн үйлдвэрийн оролцуулсан түүний дүүргээс 500 хүнийг нүүлгэн шилжүүллээ гэжээ.