Нийгэм

Богд ууланд онгоцоор хортон шавж устгалын бодис цацах тул иргэдийг аялахгүй байхыг анхаарууллаа

Нийтэлсэн

Богдхан уулын хойд хэсэгт буюу Улаанбаатар хотын иргэдийн ихээр аялж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж байгааг Байгаль Орчин, Аялал, Жуулчлалын Яамнаас мэдээллээ.

Хортон шавж устгалыг өнөөдөр өглөөний 06:00 цагаас Хүүшийн амнаас хийж эхэлжээ.

Тодруулбал 2022 оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд онгоцоор хортон шавж устгалын бодис цацах ажиллагаа явагдах юм байна. Энэ хугацаанд Богдхан ууланд аялж зугаалахгүй байхыг анхаарууллаа.
Шавж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг.

“Ойн хөнөөлт шавж үй олноороо үржин олшрох таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг гол хүчин зүйл нь шавжийн өөрийн биологийн онцлог, хүний үйл ажиллагаа, ойн түймэр, цаг агаарын хэт хуурайшилт зэрэг өөрчлөлтөөс шалтгаалж их хэмжээгээр хөнөөл учруулдаг.

Шавж нь модны навч, шилмүүсээр хооллож, өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, ойг доройтолд оруулдаг.

Хэрэв 2-3 жил дараалан идвэл тухайн мод дахин сэргэн ургах чадваргүй болдог” хэмээн салбарын мэргэжилтнүүд ярьж байна.

Exit mobile version