Дэлхий
CAS: Умар Кремлев хууль бусаар сонгогдсон
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминӨнгөрсөн тавдугаар сарын 14-нд Олон улсын сонирхогчдын боксын холбооны IBA Ерөнхийлөгчийн сонгууль болж, ОХУ-ын иргэн Умар Кремлев дахин сонгогдсон. Гэхдээ түүнтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн Нидерландын Борис ван дер Фёрстыг шаардлага хангаагүй хэмээн сонгуулиас хассан юм. Борис энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, Спортын арбитрын шүүхэд хандсан. Шүүхээс өчигдөр түүнийг хассан шийдвэр хууль бус байсан гэж үзлээ.
Умар Кремлев энэ талаар “Олон улсын сонирхогчдын боксын холбооны IBA Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 24-нд Лозаннад хуралдаж, ямар арга хэмжээ авахаа шийднэ. 2020 болон энэ жилийн сонгуульд надад итгэл хүлээлгэсэн бүх гишүүддээ баярлалаа. Хэрэв CAS миний өрсөлдөгчийг нэр дэвших эрхтэй байсан гэж үзвэл дахиад сонгууль явуулъя. Түүнийг хасах шийдвэрийг IBA холбоо гаргаагүй. Boxing Independent Integrity Unit (BIIU) гэдэг байгууллага гаргасан гэдгийг ойлгоорой” гэж ярьжээ.