Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

БНХАУ цэргийн ажиллагааны шинэ журам баталжээ

Нийтэлсэн

БНХАУ-ын болон Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн тэргүүн Ши Жиньпин өчигдрөөс хүчин төгөлдөр болж буй дайны бус шинжтэй цэргийн ажиллагааны журамд өнгөрсөн даваа гарагт гарын үсэг зуржээ. Энэхүү журам нь хүмүүсийн амь нас, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ашиг сонирхол, дэлхийн энхтайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгдсэн аж.

Энэ журам нь Хятадын цэргүүдэд байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн болон энхийг сахиулах ажиллагаа гэх мэт үүрэг даалгаврыг гүйцэтгэх, мөн улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах” зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэж “Global Times” сонин мэдээлсэн байна.

Түүнчлэн шинэ журам нь Хятадын цэргүүдэд газрын тос зэрэг стратегийн нөөцүүдийг тээвэрлэх амин чухал замуудын аюулгүй байдлыг хангах, мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, төслүүд, иргэдийг хамгаалах боломжийг олгоно гэж шинжээчид үзэж байна. Эдгээр ажиллагааг хилийн чанадад хийснээр Хятадын арми зарим тохиолдолд бүс нутгийн тогтворгүй байдлыг газар авахаас сэргийлж, Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт, төсөл, боловсон хүчнийг хамгаалж чадах аж.

Уг журмыг Синьхуа агентлаг Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж тодорхойлсон байна. Гэхдээ уг журам нь Бээжин Тайвань руу халдан довтлохоор төлөвлөж байж магадгүй гэх болгоомжлолыг олон нийтэд төрүүлээд байна. Учир нь, Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ ням гарагт Шангри-Ла яриа хэлэлцээний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр

“Хэрэв хэн нэгэн Тайванийг Хятадаас салгах гэж оролдох юм бол бид ямар ч үнээр хамаагүй тэмцэж, эцсээ хүртэл хамгаалах болно. Энэ бол Хятадын цорын ганц сонголт” гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинд хандан “Хятадын зэвсэгт хүчний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шийдвэр, чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй” гэсэн билээ. Их гүрнүүд бие даан засаглалтай, ардчилсан арлын төлөөх үг хэллэгийн дайнд түгжигдсэн бөгөөд Бээжин үүнийг дахин нэгдэхийг хүлээж байгаа нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ