CRI Монгол радио

Ши Жиньпин аавдаа бичсэн захидал

Нийтэлсэн

Ши Жиньпиний албан өрөөндөө тавьсан гэр бүлийнхэнтэйгээ авхуулсан гэрэл зураг нь юуны түрүүнд нүдэнд өртөнө. Тэр дунд өндөр настай ааваа тэргэнцэрт суулган, гэргий, охинтойгоо хамт цэцэрлэгт алхаж яваа зураг ч багтжээ.
Аав нь Ши Жиньпинд маш их нөлөөлж байсныг Ши Жиньпин аавдаа бичиж байсан захидлуудаас тод уншиж болох юм.
Тэртээ 2001 оны 10-р 15-нд Ши Жиньпиний аавын 88 насны төрсөн өдөрт гэр бүлээрээ цугласан байхад Фүянь мужийн захирагчаар ажиллаж байсан Ши Жиньпин ажил албаны шалтгаанаас очиж чадаагүйдээ хүлцэл өчин захидал бичсэн байдаг.
Захидалдаа тэрээр аав ээждээ болсон ач энэрлийг дурдаж, ааваасаа өвлөсөн эрхэм чанар зэргийг бичжээ.
“Та өөрийнхөө агуу ивээлээр ойр дотнын хүмүүсээ нөлөөлж, та минь “хөгшин шар” шиг Хятадын ард түмний төлөө зүтгэж байсан. Таны хийж бүтээсэн зүйлээс би бүхий л амьдралаа ард түмэндээ үйлчлэх үйлсэд зориулж, эх орон болон элгэн садныхаа ачийг хариулахыг сурсан” хэмээн Ши Жиньпин аавдаа бичсэн захидалдаа бичсэн байдаг.
2012 оноос хойш Хятадын нам төрийн дээд удирдагчийн хувьд Ши Жиньпин аавынхаа захисан “Миний хүү, ямар ч өндөр албан тушаалд хүрсэн ч ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, ард түмнийхээ төлөө бодож, олон түмэнтэй ойр дотно байхыг мартаж болохгүй” гэсэн захиасыг байнга бодож, амьдралдаа хэрэгжүүлж явдаг билээ. Орон нутагт ажиллах болгондоо уул давж, ус гатлан, салхи борооны дунд ядуу айл өрхийн гэрт нь зочилж, ханзан дээр нь сууж, иргэдийнхээ гараас нь атган, амьдрал ахуйтай нь биечлэн танилцаж байдаг.
Exit mobile version