Энтертайнмент
“Ice top”-ын тоглолтын үеэр хар тамхины зүйл хэрэглэсэн гурван иргэнийг саатуулан, шалгаж байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр /2022.06.18/ “Ice top” хамтлагийн “Миний нийслэл” тоглолт болсон. Энэ тоглолтыг 12 мянган хүн үзсэн бөгөөд тоглолттой холбоотойгоор цагдаагийн 102 дугаарын утсанд иргэдээс олон гомдол, хүсэлт иржээ. Тухайлбал,
- Гар утас алдсан- 4,
- Амраахгүй байна гэсэн- 4,
- Унадаг дугуй алдсан-1
- Хэрүүл маргаан боллоо гэсэн- 5
- Биеэ авч явах чадваргүй болтол согтуурсан-1 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мөн энэ үеэр хар тамхиын төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн гурван иргэнийг цагдаагийнхан саатуулжээ.
“Ice top” хамтлагийн концертынхоо тайзны ард хар тамхины зүйл хэрэглэсэн тул ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас саатуулан шалгаж байна гэсэн мэдээллийг зарим хэвлэлүүд түгээсэн бөгөөд энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, Хамтлагийнхан хар тамхины асуудалд холбогдсон зүйл байхгүй. Тоглолтын үеэр хар тамхины зүйл хэрэглэсэн гурван иргэнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна гэв.